English
Нүүр хуудас
       
 Вэб хөтөч:   Нvvр >Банкны тухай >Банкны танилцуулга >Танилцуулга >
ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотын банкны түүхэн товчоон

1998.6.12-нд Улаанбаатар банк нэртэйгээр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

1998.7.17-нд эхлэлтийн балансаа гаргаж байсан.

1998 оны 10 сараас Тооцооны төв, кассууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1998.10.29-нд Нийслэлийн өдрөөр Банкны нээлтийг хийж байсан байна.

1999.11.15-нд Монгол Банкны зөвшөөрөл авжээ.

1999.12.06-нд Улаанбаатар хотын банк гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан.

Хангарьдын тайлбар

Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

Уриа

Их хотын банк

Эрсдэлгүй ирээдүй

Улаанбаатар хотын банк нь НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар сан /УҮГ/-гийн хөрөнгө оруулалттайгаар нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, нийслэлийн болон харъяа дүүргүүдийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад банк санхүүгийн нийтлэг үйлчилгээг үзүүлэх зорилгоор анх 1998 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Манай банк байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэл хотынхоо нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсаар ирсний зэрэгцээ нийслэл хотын бүх дүүргүүд дэх салбар тооцооны төвүүдээрээ дамжуулан холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу иргэд байгууллага, аж ахуйн нэгж байгууллагад бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоо, төрөл бүрийн зээл, хадгаламж, гадаад болон дотоод мөнгөн гуйвуулга, олон улсын Money Gram үйлчилгээ зэрэг банк санхүүгийн бүхий л үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай, сэтгэлд нь хүрч үйлчлэхээр хичээн ажиллаж байна.

Банкны жил тутмын актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлтийн дүнгээс харахад манай банкинд харилцах данс болон хадгаламж эзэмшигчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудаас Улаанбаатар хотын банк эхний тавд багтаж байна.

Бид 2004 оны сүүлээр Монгол улсад анх удаа Монгол даатгал компанитай хамтран “Даатгагдсан хадгаламж”-ийн цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцагч үйлчлүүлэгчдийн хүлээж байсан, хүсэл сонирхолд нь нийцсэн, тэдний банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болж чадсан юм. Эрсдэлгүй, даатгагдсан тул сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг харилцагчиддаа олгосон нь бидний хувьд томоохон амжилт байлаа.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын банк БНХАУ-ын “Юанийн хадгаламж”-ийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж, мөн л анхдагч болсон бөгөөд Монгол Хятад хоёр улсын хоорондын гадаад худалдааны үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулсаар байна.

Мөн мэдээллийн технологийн шинэ хөгжил дэвшлийг тухай бүрд нь хэрэгжүүлж, интернет банк, мессеж банк зэрэг мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнүүдийг амжилттай ашиглаж, цаашид ч харилцагчиддаа шинэ бүхэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгохоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай банк Герман, Хятад, АНУ, Япон зэрэг улсын банкуудтай корреспондент харилцаатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд эдгээрээс Хятадын Бүтээн Байгуулалтын Банкаар дамжуулан харилцагчид тус улсын бүх аймаг муж руу хамгийн хурдан юаний шилжүүлэг хийх боломжыг олголоо.

Бид ажиллагсдынхаа мэдлэг ур чадварт байнга анхаардаг бөгөөд залуу боловсон хүчнийг дэмжих бодлого баримтласнаар өнөөдөр банкны нийт ажилтны 80-аад хувь нь 35-аас доош насны залуу боловсон хүчин байна.

Ийнхүү бид менежментийн ухаалаг бодлого, удирдлагын зөв арга зүйг ажилчдын ур чадвар, хичээл зүтгэл, харилцагчдын сэтгэл ханамжтай хослуулан банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч байгууллага болохын төлөө шат дараатай алхамуудыг амжилттай явуулан ажиллаж байна.

Харилцагчиддаа эрсдэлгүй найдвартай үйлчилгээг үзүүлж, иргэд манай үйлчилгээг сонгон бидэнд итгэн үйлчлүүлж, харилцагчидынхаа итгэлийг хүлээж байгаа нь бидэнд ихээхэн урам зориг өгч байдаг билээ.

 

буцах

ТАНД
БАЯРЛАЛАА

 
Чингэлтэй дvvрэг, Улаанбаатар Хотын Тeв Банк. Утас: 319041. Факс: (976)-11-330508