Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

БАНКНЫ ТУХАЙ

   Улаанбаатар хотын банк нь 1998 онд Улаанбаатар сан УҮГ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өдгөө 16 дахь жилдээ нийслэл хотынхоо иргэд, байгууллагуудад банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг найдвартай, эрсдэлгүй үзүүлсээр байна.
   Манай банк нь нийт 400 орчим ажилтан, ажиллагсадтай ба нийслэлийн дүүргүүдэд өөрийн 30 салбар, тооцооны төв болон харъяа кассуудаар дамжуулан харилцагчиддаа орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, тэдний эрэлт хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилго болгон үйл ажиллагаагаа явуулж байна.
  Бид харилцагч төвтэй банк байхын төлөө хичээн ажиллаж, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ жил ирэх тусам нэмэгдүүлсээр 2014 оны 12-р сарын 31-ны байдлаар Улаанбаатар хотын банкны цэвэр ашиг 16,8 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 22,5 хувь, өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 18,47 хувьд хүрсэн нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт болох 14 хувиас давсан үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтүүд нь банк санхүүгийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай банк болохыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас зээлийн эрсдлийн өндөр үнэлгээ авсан найдвартай банк болохыг харуулж байна.
  Өнгөрсөн хугацаанд жил бүр Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулах үйлсэд дотоод нөөц бололцоогоо дайчлан идэвхи санаачлагатай, тасралтгүй оролцсоор ирсэн ба Нийслэлийн 6 дүүрэгт татвар хураах касс ажиллуулж Авто тээврийн өөрөө явах хэрэгслийн албан татварыг улсын орлогод төвлөрүүлсэн байна.

Хангарьдын тайлбар

       Хангарьд нь бат түвшин, эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

2013-09-30

Мэдээлэл
"БАЯНГОЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС"-ИЙН ДЭРГЭД ШИНЭЭР ТООЦООНЫ КАСС НЭЭЛЭЭ
"ЧИНГЭЛТЭЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС"-ИЙН ДЭРГЭД ШИНЭЭР ТООЦООНЫ КАСС НЭЭЛЭЭ
"ЧИНГЭЛТЭЙ ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТООЦООНЫ КАСС" ШИНЭ БАЙРАНД ОРЛОО
“Монгол Хурандаа” нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт үзэглэлээ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.