Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

Дотоодын эх үүсвэртэй болон эх үүсвэргүй баталгаа

Улаанбаатар хотын банк нь харилцагч үйлчлүүлэгчдийн хүсэлтээр дотоодод тендерийн, гүйцэтгэлийн, урьдчилгаа төлбөрийн, төлбөрийн баталгаануудыг эх үүсвэртэй болон эх үүсвэргүйгээр гаргах үйлчилгээг үзүүлж байна.
Тус банкаар баталгаа гаргуулахын давуу тал нь түргэн шуурхай шийдвэрлэхээс гадна эх үүсвэртэй баталгааны шимтгэл нь дүнгээс хамаардаггүй.

    Тендерийн баталгаа гэж тендер захиалагч байгууллага тендерийн ялагчийг тодруулсны дараа аливаа нэгэн шалтгаанаас болж энэхүү ялагч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж чадаагүйн улмаас алдагдалд орох эрсдэлийг хаах зорилготой шаарддаг баталгааг хэлнэ.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

Эх үүсвэртэй баталгаа гаргуулахад:

  • Байгууллагын албан хүсэлт
  • Тендерийн урилга
  • Тендерийн баталгааны маягт
  • Маягт
  • Эх үүсвэргүй баталгаа гаргуулахад:

  • Зээлийн бүрдүүлэх материалтай адил байна
  • Тендерийн урилга
  • Тендерийн баталгааны маягт
  • Баталгааг цуцлуулахад:

  • Байгууллагын албан хүсэлт
  • Тендер захиалагч байгууллагаас банкинд бичсэн албан бичиг
      Гүйцэтгэлийн баталгаа гэж тендер захиалагч байгууллага тендерийн ялагчийг сонгон шалгаруулсны дараа энэхүү ялагч байгууллагатай тухайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулах болсонтой холбогдуулан Үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр тохиролцох үүргийн биелүүлэлтийг баталгаажуулах зорилгоор шаарддаг банкны баталгааг хэлнэ.
  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

    Эх үүсвэртэй гүйцэтгэлийн баталгаа гаргуулахад:
  • Байгууллагын албан хүсэлт
  • Тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл
  • Гүйцэтгэлийн баталгааны маягт
  • Маягт
  • Эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгаа гаргуулахад:

  • Тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл
  • Гүйцэтгэлийн баталгааны маягт
      Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэж тендер захиалагч байгууллага тендерийн ялагчийг сонгон шалгаруулсны дараа энэхүү ялагч байгууллагатай тухайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр олгох болсонтой холбогдуулан уг урьдчилгаа төлбөрийн эргэн төлөлтийг баталгаажуулах зорилгоор шаарддаг банкны баталгааг;
  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

    Эх үүсвэртэй урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулахад:
  • Байгууллагын албан хүсэлт
  • Захиалагчтай байгуулсан гэрээний хуулбар
  • Урьдчилгаа төлбөрийн баталгааны маягт
  • Маягт
  • Эх үүсвэргүй баталгаа гаргуулахад:

  • Зээлийн бүрдүүлэх материалтай адил байна
  • Захиалагчтай байгуулсан гэрээний хуулбар
  • Урьдчилгаа төлбөрийн баталгааны маягт
  • Баталгааг цуцлахад:

  • Байгууллагын албан хүсэлт
  • Тендер захиалагч байгууллагаас банкинд бичсэн албан бичиг
      Төлбөрийн баталгаа гэж худалдан авагч тал худалдагч талаас аливаа бараа материал / ажил үйлчилгээг зээлээр худалдан авах / хийж гүйцэтгүүлэх тохиолдолд худалдагч талын шаардах банкны баталгааг;
  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

    Эх үүсвэртэй урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулахад:
  • Байгууллагын албан хүсэлт
  • Худалдах, худалдан авах гэрээний хуулбар
  • Төлбөрийн баталгааны маягт, гэрээний загвар
  • Маягт
  • Эх үүсвэргүй баталгаа гаргуулахад:

  • Зээлийн бүрдүүлэх материалтай адил байна
  • Худалдах, худалдан авах гэрээний хуулбар
  • Төлбөрийн баталгааны маягт, гэрээний загвар
  • Баталгааг цуцлахад:

  • Байгууллагын албан хүсэлт
  • Тендер захиалагч байгууллагаас банкинд бичсэн албан бичиг

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар хотын банк
Харилцагчийн мэдээллийн төв
Утас: 1800-1800

2013-05-02

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Зарим Банк бус санхүүгийн байгууллага нь харилцагч нарт зээл олгохдоо харилцагчийн цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг

“Оюутны сургалтын төлбөрийн зээл” олгогдож эхэллээ

Улаанбаатар хотын банк нь уян хатан нөхцөл бүхий “Оюутны сургалтын төлбөрийн зээл” – ийг жилийн 5% -ийн хүүтэйгээр харилцагч та бүхэндээ санал болгож байна.

“ГАЛАКСИ ТАУЭР” ТООЦООНЫ КАСС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэл даяар тархсан салбар, нэгжийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөсөөр ирсэн Улаанбаатар хотын банк өнөөдөр буюу 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс “Галакси тауэр” үйлчилгээний

Эрхэм харилцагч нарын анхааралд

07 сарын 31-ний өдөр "СХД тооцооны касс 2"-ын ажиллах цагийн хуваарь

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.