Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Засгийн газраас хэрэгжүүлж буй 8 хувийн хүүтэй орон сууцны зээл

Засгийн газраас хэрэгжүүлж буй Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Хотын банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өөрийн банкны бүх салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан олгож байна. Та дараах нөхцөлөөр тус зээлийг авах боломжтой. Үүнд: 

Зээлийн нөхцөл:

Хугацаа Зээлийн жилийн хүү Урьдчилгаа Хамрах хүрээ
360 сар хүртэл 8% 30%
  • Орон сууц: Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Хөдөө орон нутаг буюу 21 аймгийн нутаг дэвсгэрт байрлах орон сууц;
  • Амины орон сууц: Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт байрлах амины орон сууц;
 Дээрхээс бусад байршилд баригдсан инженерийн төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон нийтийн орон сууц

Жич: Банкны салбар, тооцооны төв байршиж буй бүсээс орон сууц худалдан авах зээл хүсэгчид  8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно.

  • Иргэдэд олгох 8%-н орон сууцны зээлийн талаарх үйл ажиллагааны зөвлөмжийг энд дарж авна уу.
  • Анкетыг энд дарж татаж авна уу.

 
Дэлгэрэнгүй мэдээллийг:

Улаанбаатар хотын банк
Харилцагчийн мэдээллийн төв
Утас: 1800-1800

 

2016-11-07

Мэдээлэл
Их хотын банк, Эрсдэлгүй ирээдүй

“Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч” Улаанбаатар хотын банк нь хүндрэл, эрсдэл өндөр хагалгаанд нэн шаардлагатай "Мэс заслын багаж хэрэгсэл" авахад зориулан "Нийслэлийн өргөө амаржих газар"-т мөнгөн тусламж үзүүллээ.

"Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс"-ийн харъяа тасагт шинээр тооцооны касс нээлээ

Улаанбаатар хотын банк өнөөдөр буюу 2017 оны 01-р сарын 30-ны өдөр салбар, нэгжийнхээ тоог нэгээр нэмж  “Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс”-ийн дэргэд шинээр тооцооны касс нээлээ. 

Эрхэм харилцагч нарын анхааралд

Зарим Банк бус санхүүгийн байгууллага нь харилцагч нарт зээл олгохдоо харилцагчийн цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг

“Оюутны сургалтын төлбөрийн зээл” олгогдож эхэллээ

Улаанбаатар хотын банк нь уян хатан нөхцөл бүхий “Оюутны сургалтын төлбөрийн зээл” – ийг жилийн 5% -ийн хүүтэйгээр харилцагч та бүхэндээ санал болгож байна.

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.