Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

1. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Хувьцаа эзэмшигчийн овог нэр Хувьцааны хувь хэмжээ
Д.Эрдэнэбилэг 99.99%
Д.Батжаргал 0.01%

2. БАНКНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН

Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ТУЗ-ын дарга ноён Д.Батжаргал, гишүүдээр Ш.Төмөрбаатар, А.Энхмэнд, Р.Мөнхтуул, С.Алтанчимэг нар ажиллаж байна. 

Д.Батжаргал  нь 1987 онд ОХУ-ын Донын  Ростов хотын Улс төрийн их сургуулийг Эдийн засгийн ухааны багш- эдийн засагч, Эдийн засгийн ухааны бакалавр, Нидерланд улсын Маастрихт хотын Маастрихтын Менежментийн Сургууль, Киргизийн Эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн ухааны  доктор, Ph.D зэрэгтэй төгссөн.   Д.Батжаргал нь 1987 онд Гадаад хэлний дээд сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлсэн байна.  Татварын ерөнхий газарт Улсын татварын ерөнхий байцаагч,  Удирдлага Эдийн засгийн сургалт Эрдэм шинжилгээний Байгууллагуудын Консорциумын Гүйцэтгэх захирал, 2000 оноос одоог хүртэл СЭЗДС-ийн захирал, зөвлөхөөр ажиллаж байгаа болно.  2008 оноос УБХБ-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.  

А.Энхмэнд нь ШУТИС-ийг 1994 онд инженерээр,  СЭЗДСургуулийг 2001 онд Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй. 2004 оноос Интер банкинд Тэргүүн дэд захирал, 2005 оноос Улаанбаатар хотын банкинд Тэргүүн дэд захирлаар, 2007 оноос Гүйцэтгэх захирлаар, 2010 оноос УБХБ-ны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Ш.Төмөрбаатар нь  Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажилладаг бөгөөд 2013 оноос УБХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байна.

Р.Мөнхтуул СЭЗДС-ийг 2006 онд Санхүүгийн менежер мэргэжлээр, 2009 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, 2010 оноос УБХБ-ны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

С.Алтанчимэг 1989 онд МУИС-ын ФМФ-ийн физикийн ангийг физикч мэргэжлээр магистр цолтой, 2002 онд СЭЗДС-ийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2000 онд Бангкокт бичиг санхүүгийн байгууллагын туршлага судлах сургалт зэрэг эдийн засгийн чиглэлээр суралцан, 1995 оноос санхүүгийн чиглэлээр одоог хүртэл ажиллаж байна. 2001-2003 онуудад “Си Ди Ко” ХХК-д санхүүгийн менежер, Канадын ХЗХ-ын чадавхийг бэхжүүлэх төслийн удирдлагын зөвлөх, 2000-2004 он хүртэл БИСАН ХЗХ-ийн хяналтын зөвлөлийн даргааар. 2003-2014 онд “Тэс трейд” ХХК-д ерөнхий нягтлан бодогч, 2014 оноос “MDF” ХХК-ний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа болно. 2016 оноос УБХБ-ны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр ажиллаж байна.

3. ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ ХОРООД

 Хүний нөөцийн асуудал эрхэлсэн хороо

  1. С.Алтанчимэг  ТУЗ-ийн хараат бус гишүүн
  2. А.Энхмэнд Гүйцэтгэх захирал
  3. Ц.Отгонтуул ЗХНГ-ын захирал 

Эрсдэлийн асуудал эрхэлсэн хорооны бүрэлдэхүүн

  1. С.Алтанчимэг  ТУЗ-ийн хараат бус гишүүн
  2. Ч.Солонго дэд захирал
  3. Р.Мөнхтуул ТУЗ-ийн гишүүн 

Аудитын хорооны бүрэлдэхүүн

  1. С.Алтанчимэг  ТУЗ-ийн хараат бус гишүүн
  2. Ч.Лхагвасүрэн  ДАГ-ын ахлах аудитор
  3. Р.Мөнхтуул ТУЗ-ийн гишүүн

4. УДИРДЛАГЫН БАГ

1. А.Энхмэнд Гүйцэтгэх захирал
2. О.Банзрагч Тэргүүн дэд захирал
3. Ч.Солонго Дэд захирал
4. Ц.Отгонтуул Захиргаа, хүний нөөцийн газрын захирал
5. Л.Наранцацрал Эрсдэлийн удирдлагын газрын захирал
6. Б.Энх-эрдэнэ Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал
7. Г.Ганцэцэг Байгууллагын банкны газрын захирал
8. Г.Батжаргал Хөрөнгө зохицуулалтын газрын захирал
9. Д.Мягмарсүрэн Иргэдийн банкны газрын захирал
10. С.Баатар Мэдээллийн технологийн газрын захирал
11. Б.Шилхүү Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн захирал
12. С.Лхагвадорж Салбарын удирдлагын хэлтсийн захирал
13. Д.Ууганбаяр Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал
14. Ч.Долгорням Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал
15. Ж.Мөнхзул Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал
16. М.Мөнхтулга Маркетингийн хэлтсийн захирал
17. П.Цогт Мэдээлэл, аюулгүй байдлын албаны дарга
18. Ч.Эрдэнэбулган Хамгаалалтын албаны дарга

2016-09-09

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Зарим Банк бус санхүүгийн байгууллага нь харилцагч нарт зээл олгохдоо харилцагчийн цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг

“Оюутны сургалтын төлбөрийн зээл” олгогдож эхэллээ

Улаанбаатар хотын банк нь уян хатан нөхцөл бүхий “Оюутны сургалтын төлбөрийн зээл” – ийг жилийн 5% -ийн хүүтэйгээр харилцагч та бүхэндээ санал болгож байна.

“ГАЛАКСИ ТАУЭР” ТООЦООНЫ КАСС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэл даяар тархсан салбар, нэгжийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөсөөр ирсэн Улаанбаатар хотын банк өнөөдөр буюу 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс “Галакси тауэр” үйлчилгээний

Эрхэм харилцагч нарын анхааралд

07 сарын 31-ний өдөр "СХД тооцооны касс 2"-ын ажиллах цагийн хуваарь

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.