Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
















Улаанбаатар Хотын Банк

Танд хэрэгтэй булан

Энэ буланг үзэж байгаа харилцагч танд баярлалаа.

Асуулт хариулт

ХАРИЛЦАХ ДАНСНЫ ТУХАЙ

Асуулт: Дансны үлдэгдэл, гүйлгээгээ яаж шалгах вэ ?
Хариулт: Хэрвээ байнга дансаа шалгах, гүйлгээний мэдээллээ хянахыг хүсвэл та манай интернэт банк, мессеж банк үйлчилгээнүүдээс сонголтоо хийгээд цаг алдахгүй мэдээллээ аваарай. Мөн бүртгэлтэй утасны дугаараасаа 1800-1800 холбогдон мэдээлэл авч болно
Асуулт: Дансны хуулгаа авахад заавал данс нээсэн салбар дээрээ очих уу?
Хариулт: Банкны аль ч салбар дээрээс авч болно.
Асуулт: Төгрөгийн харилцах данснаасаа долларын харилцах данс руу гүйлгээ хийж болох уу?
Хариулт: Болно. УБХБ-ны тухайн өдрийн долларын бэлэн бус ханшаар хөрвөгдөн орно.
Асуулт: Салбар нэгжид очихгүйгээр дансны дугаараа мэдэх боломж байгаа юу ?
Хариулт: Та манай банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 утсанд холбогдоод өөрийн мэдээллээ хэлээд дансны дугаараа авах боломжтой.
Асуулт: Данснаасаа мөнгө авахад иргэний үнэмлэхээ гээсэн тул данснаасаа зарлага гаргахад ямар бичиг баримтыг үндэслэх вэ?
Хариулт: УБЕГ-аас авсан иргэний бүртгэлийн лавлагааны эх хувь нь иргэний үнэмлэхийг орлох бичиг баримт болно. Мөн хүчинтэй гадаад паспорт байж болно.
Асуулт: Данснаасаа зарлага гаргах тохиолдолд иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар авч болох уу?
Хариулт: Болно. Баталгаажуулсан өдрөөс хойш 3 сарын дотор үйлчилгээ авах боломжтой.

ХАДГАЛАМЖ

Асуулт: Хугацаагүй хадгаламжийн хүү хэзээ дансанд ордог вэ?
Хариулт: Жилийн эцэст хугацаагүй хадгаламжийн үндсэн дансандаа хүү нэмэгдэж орно.
Асуулт: Хугацаатай хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцалж мөнгөө авч болох уу?
Хариулт: Хугацаагаа цуцалж мөнгө авч болно. Энэ тохиолдолд хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хүү бодогдохгүй, жилийн 3,6%-иар тооцож хүүг олгоно.
Асуулт: Хадгаламжаас зарлага гаргахад заавал хадгаламжийн дэвтэр хэрэгтэй юу?
Хариулт: Хугацаатай хадгаламжийн хугацаа цуцалж зарлага гаргах бол заавал хадгаламжийн дэвтэр хэрэгтэй. Хугацаагүй хадгаламжаас дэвтэргүй зарлага гаргаж болно.
Асуулт: Хугацаатай болон хугацаагүй хадгаламжид бодогдсон сар бүрийн хүүг тухайн сар бүрд нь авч болох уу, мөн хадгаламжаас хүүгийн хүү боддог уу?
Хариулт: Хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хугацаанд бодогдсон хүүнээс хүү бодохгүй. Хугацаагүй хадгаламжийн хүүг сар бүр хуримтлуулан тооцож оны эцэст, хугацаатай хадгаламжийн хүүг тухайн хадгаламжийн хугацааны эцэст дансанд нь шилжүүлнэ.

КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Асуулт: Бусад банкны картаа УБХБ-ны АТМ-д хураалгасан бол хаанаас хэзээ авах вэ?
Хариулт: Карт гаргагч банкнаасаа ажлын 5-7 хоногийн дараа авна.
Асуулт: Та картаа бусад банкны АТМ-д хураалгасан бол хаанаас хэзээ авах вэ?
Хариулт: Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 утсанд хандаж картаа хураалгасан гэдгээ мэдэгдэнэ. Чингэлтэй салбараас ажлын 5-10 хоногийн дараа авна.
Асуулт: Ямар тохиолдолд АТМ-д карт хураагдах вэ?
Хариулт: Дараах тохиолдлуудад таны картыг АТМ хураан авна.
  • Та пин кодоо 3 удаа буруу оруулбал
  • Та картаа уншуулаад ямар нэг үйлдэл хийлгүйгээр 30 секунд болсон үед
  • Таны картын хүчинтэй хугацаа дууссан үед
  • Та картаа хулгайд алдсан, гээсэн тухайгаа банканд мэдэгдэж тэмдэглүүлсэн.
Асуулт: АТМ-д картаа уншуулаад мөнгө нь гарч ирээгүй тохиолдолд яах вэ?
Хариулт: карт гаргагч банкандаа хандан маргаантай гүйлгээний маягт бөглөж өгнө. Тухайн маргаантай гүйлгээний маягтыг үндэслэн шалгаад ажлын 3-7 хоногийн дараа картын дансанд орно.
Асуулт: УБХБ-ны картыг аль банкны АТМ-ээр уншуулах боломжтой вэ?
Хариулт: Бүх банкны АТМ-ээр үйлчлүүлэх боломжтой.
Асуулт: Картаа хаясан бол хаана хандах вэ?
Хариулт: УБХБ Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 утсанд хандан хаалгуулна. Та картаа нөхөн авахдаа УБХБ аль ч салбараас захиалан авч болно.
Асуулт: Картаа АТМ-д хураалгасан үед данснаасаа мөнгө авч болох уу?
Хариулт: Картаа АТМ-д хураалгасан тохиолдолд банкны өөрт ойр салбар, тооцооны төвөөс бичиг баримттай ирж зарлагын гүйлгээ хийлгэх боломжтой.
Асуулт: Картын пин кодоо мартсан бол яах вэ?
Хариулт: Та УБХБ өөрт ойр салбар дээр очиж пин кодоо солиулж авах боломжтой.
Асуулт: Би картаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
Хариулт: УБХБ болон бусад банкны салбар, нэгжүүд дээр пос машинаар гүйлгээ хийлгэх
  • Аль ч банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах
  • Картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлэх
  • Интернэтээр худалдан авалт, төлбөр хийх
Асуулт: Картаа хаяад буцаад олсон бол яах вэ?
Хариулт: Та картаа олсон бол УБХБанкны аль ч салбар, тооцооны төвд өөрийн биеэр очиж картаа нээлгүүлэх боломжтой.
Асуулт: Дотоодын вэб хуудаснаас худалдан авалт хийх боломжтой юу?
Хариулт: Боломжтой. Танд дотоодын вэб хуудаснаас онлайн худалдан авалт хийх, эсвэл картаа ашиглан төлбөр тооцоо хийх үед Интернэт Пин код шаардлагатай.
  • Та УБХБ болон ХХБ-ны АТМ-д картаа уншуулан Интернэт пин код авах гэсэн сонголтыг сонгон зааврын дагуу авч болно. Карт эзэмшигч та өөрөө дурын 4 оронтой тоог оруулж идэвхжүүлнэ.
  • Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 утсанд хандаж Интернэт Пин код авч болно.
Асуулт: CVV код гэж юу вэ?
Хариулт: CVV код нь таны картын ард гарын үсэг зурдаг хэсгийн хажуу талд байрлах 3 оронтой тоо бөгөөд интернэтээр гүйлгээ хийх тохиолдолд хэрэглэгддэг. Картаа үрэгдүүлэх, гэмтээснээс болоод нөхөн авалтаар шинэ карт авахад картын CVV код өөрчлөгддөг.

ЗЭЭЛ

Асуулт: Цалингийн зээл авахад хамтран зээлдэгч нь найз, ажлын хүн байж болох уу?
Хариулт: Болохгүй. Заавал гэр бүлийн гишүүн байх шаардлагатай.
Асуулт: Манай гэр бүлийн хүн зээлтэй ба би хамтран зээлдэгч нь юм. Одоо би өөрийн нэр дээр зээл авах боломжтой юу?
Хариулт: Таны өрхийн орлого зээлийн эргэн төлөлтөд хүрч байгаа тохиолдолд дахин зээлэнд хамрагдах боломжтой /зээлийг судалгааны үндсэн дээр олгоно./
Асуулт: Хувиараа бизнес эрхлэгч байрны зээлд хамрагдах боломжтой юу? Нийгмийн даатгал шаардах уу.
Хариулт: Боломжтой. Орлогоо нотлох баримт бичгийг бусад бүрдүүлэх бичиг баримтыг авчирч зээлээ судлуулж болно.
Асуулт: Цалингийн зээлтэй байхдаа лизингийн зээлд хамрагдах боломжтой юу?
Хариулт: Таны өрхийн орлого өрхийн хэрэгцээнд болон зээл төлөхөд хангалттай хүрч байгаа тохиолдолд лизингийн зээлд хамрагдах боломжтой. /зээлийг судалгааны үндсэн дээр олгоно./
Асуулт: Манай байгууллага өөр банкаар дамжуулан цалингаа авдаг юм. Би танай банкийг сонгож цалингийн зээлд хамрагдах хүсэлтэй байна. Болох уу?
Хариулт: Боломжгүй. Зөвхөн гэрээт байгууллагын ажилчдад цалингийн зээл олгоно.
Асуулт: Хувь хүнээс монголд яваагүй авто машиныг лизингээр авч болох уу?
Хариулт: Болохгүй. Заавал манай банктай харилцан гэрээтэй ажилладаг компани байх ба тэг км-тэй автомашинд олгоно.
Асуулт: Зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
Хариулт: Харилцагчийн мэдээллийн төв 1800-1800-рүү холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ба салбар тооцооны төвд хандах боломжтой.
Асуулт: Зээлийн үлдэгдлээ хэрхэн мэдэх боломжтой вэ?
Хариулт: Та өөрт ойр байрлах салбарын харилцагчийн менежерт хандан мэдээллээ шалгуулах боломжтой.
Асуулт: Би цалингийн зээлтэй, заавал зээлээ хааж байж орон сууцны зээлд хамрагдах уу?
Хариулт: Орлого нь хүрэлцээтэй байвал зээлээ хаахгүй байж болно. Зээлийн төлбөр нь таны өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй бол заавал цалингийн зээлээ хаах шаардлагагүй.

ЦАХИМ БАНК

Асуулт: Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?
Хариулт: Хэрэв та нэвтрэх болон гүйлгээний нууц үгээ мартсан бол Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 дугаарын утсанд холбогдож нууц асуултад зөв хариулсан тохиолдолд шинэ нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг таны интернэт банканд бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ.
Асуулт: Интернэт банкны нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ хэн нэгэнд алдсан бол яах вэ?
Хариулт: Та хэн нэгэнд нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үгээ алдсан гэж сэжиглэсэн үедээ шууд интернэт банк үйлчилгээндээ нэвтрэн “Нууц үг солих”цэс рүү орж“Нэвтрэх нууц үг”, “Гүйлгээний нууц үг” хэсэгт нууц үгнүүдээ өөрчлөөрэй.
- Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 дугаарын утсанд холбогдож интернэт банкны үйлчилгээгээ түр хаалгаж болно.
Асуулт: Интернэт банкны и мэйл хаягаа хэрхэн солих вэ?
Хариулт: Та интернэт банкны бүртгэлтэй и мэйл хаягаа өөрт ойр салбар тооцооны төвд хандан солиулах боломжтой.
Асуулт: ОТР гэж юу вэ? Яаж ашиглах вэ?
Хариулт: ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үүсгэгч аппликейшн бөгөөд та интернэт банкны үйлчилгээний нэвтрэх нэр болон нэвтрэх нууц үгээ хийсний дараа OTP нууц үг хийх талбар гарч ирнэ. Тухайн хэсэгт гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа зурагт үзүүлсний дагуу дэлгэц дээр гүйлгэн нууц үг үүсгэж авна. Танд дэлгэцэн дээр 6 оронтой нууц код үүсэж ирэх бөгөөд та тухайн кодыг ОТР нууц үг хэсэг дээр оруулна. Та интернэт банкны үйлчилгээнд нэвтрэх болгондоо тухайн аппликейшнээс нууц үг үүсгэж орох хэрэгтэй. ОТР нууц үгийг үүсгэснээс хойш 30 секундийн дотор ашиглахгүй бол нууц үг хүчингүй болно.
Асуулт: Интернэт банкны нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргуулах вэ?
Хариулт: Хувь хүн: 18001800 утсаар холбогдон нууц үгний блокоо гаргуулах боломжтой. Мөн өөрийн бичиг баримттайгаа манай банкны өөрт ойр байрлах салбарт хандаж болно.
Байгууллага: 18001800 утсаар болон манай банкны өөрт ойр салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч нууц үгний блокоо гаргуулах боломжтой.

ГҮЙЛГЭЭНИЙ ТАЛААРХ

Асуулт: Дансны нэр хаанаас лавлах вэ?
Хариулт: Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 утсанд хандах, online chat http://ubcbank.mn/index.php?con=view&id=384 Татвар, НДаатгал, Газрын алба болон нийслэлийн бусад дансны мэдээлэл харах хэсгээс харж болно.
Асуулт: Банк хоорондын шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?
Хариулт: 1 сая төгрөг хүртэл дүнтэй гүйлгээ шууд орно. 1сая төгрөг болон түүнээс дээш дүнтэй гүйлгээ хийсэн бол 1-2 цагийн дараа хүлээн авагчийн дансанд орно. 16:00 цагаас хойш 1 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийсэн бол дараагийн ажлын өдөр гүйлгээ хийгдэх болно.
Асуулт: Банк хооронд хийсэн валютын гүйлгээ шууд орох уу?
Хариулт: Шууд орохгүй. Ажлын өдрүүдэд 16:00 цагаас өмнө хийгдсэн гүйлгээ 1-2 цагийн дараа орно. 16:00 цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр орно.
Асуулт: Миний данснаас зарлага гарсан байна шалгуулъя.
Хариулт: Таны бүх гүйлгээ онлайнаар харагдах бөгөөд карт эзэмшигч өөрийн хийсэн зарлагын гүйлгээг мартах, дутуу тооцоолох зэргээс дээрх эндүүрэл үүсдэг. Таны данснаас 1 төгрөг, 1 цент ч баримтгүйгээр алга болох боломжгүй. Тиймээс та картын дансны хуулгаа сайтар шалгана уу. Хэрэв тодруулах зүйл байвал өөрт ойр байх салбарт хандана уу.
Асуулт: Салбар нэгжид очихгүйгээр дансны дугаараа мэдэх боломжтой юу ?
Хариулт: Та манай банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1800 утсанд холбогдоод өөрийн мэдээллээ хэлээд дансны дугаараа авах боломжтой.

Татвар, НДаатгал, Газрын алба болон нийслэлийн бусад дансны мэдээлэл харах

Дансны мэдээлэл авах
                   Дансны дугаар :

Дансны нэр Хоёрдогч нэр
----- -----

TATAX


 

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилд ногдуулах албан татвар


Автотээврийг болон өөрөө явагч хэрэгслийн төрөл Жилд ногдуулах татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Улаанбаатар хот болон аймгийн төвийн сумд Бусад сумын төвд
2 дугуйтай мотоцикл 2 000-3 000 1 800-2 700
3 дугуйтай мотоцикл 3 000-4 500 2 800-4 200
Суудлын автомашин: Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр
2001см3 хүртэл 16-24 14-21
2001-3001см3 18-27 16-24
3001см3 болон түүнээс дээш 22-33 20-30
Нийтийн тээвэрийн хэрэгсэл
Микроавтобус /15 хүртэл суудалтай/ 35 000-52 500 28 000-42 000
Автобус 52 000-78 000 40 000-60 000
Ачааны автомашин:
1 хүртэл тн-ын даацтай 25 000-37 500 20 000-30 000
1-2 тн-ын даацтай 35 000-52 500 28 000-42 000
2-3 тн-ын даацтай 45 000-67 500 36 000-54 000
3-5 тн-ын даацтай 55 000-82 500 44 000-66 000
5-8 тн-ын даацтай 80 000-120 000 64 000-96 000
8-10 тн-ын даацтай 90 000-135 000 72 000-108 000
10-20 тн-ын даацтай 100 000-150 000 80 000-120 000
20-30 тн-ын даацтай 140 000-210 000 120 000-180 000
30-40 тн-ын даацтай 180 000-270 000 160 000-240 000
40-50 тн-ын даацтай 220 000-330 000 200 000-300 000
50-60 тн-ын даацтай 280 000-420 000 240 000-360 000
60-70 тн-ын даацтай 320 000-480 000 280 000-420 000
70-80 тн-ын даацтай 360 000-540 000 320 000-480 000
80-90 тн-ын даацтай 400 000-600 000 380 000-570 000
90-100 тн-ын даацтай 440 000-660 000 420 000-630 000
100 тн-оос дээш даацтай 480 000-720 000 440 000-660 000
Тусгай зориулалтын автомашин 16 000-24 000 15 000-22 500
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 14 000-21 000 11 200-16 800
Бага оврын трактор 7 000-10 500 5 600-8 400
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 5 500-8 250 5 500-8 250
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөр


Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал CO2 хийн ялгарал (г/км) Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/
А 121-180 1800
Б 181-250 2100
В 251-350 3500
Г 351-500 5000
Д 501-750 7500
Е 751-ээс дээш 9500
Интернэт банкыг хэрхэн ашиглах вэ








2016-06-27

Мэдээлэл
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аянд амжилттай оролцлоо
Эрхэм харилцагч нарын анхааралд
Мэдээ
НИЙСЛЭЛ БАГЦ – ТАНЫ САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР

Монгол улсад анх удаагаа Улаанбаатар хотын банк харилцагчдынхаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор багц үйлчилгээг нэвтрүүллээ

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.