Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Цалингийн зээл

Банкны төлбөрийн картаар цалин олгогч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад тэдгээрийн санхүүгийн хэрэгцээнд зориулан цалинг нь барьцаалан олгох зээл юм.

Зээлийн нөхцөл:

Хугацаа Зээлийн хэмжээ Зээлийн сарын хүү Үйлчилгээний шимтгэл Барьцаа хөрөнгө
24 сар хүртэл 1 сарын гарт олгох цалинг 12 дахин нэмэгдүүлсэн буюу 8 сая төгрөг хүртэл 1.8-2.3% 1 % Банкаар дамжуулан олгогдох цалин, байгууллагын батлан даалт
Гэрээнд өөрчлөлт оруулахад 0.5 %
Өргөдлийн хураамж 1000
Цалингийн зээл аваад доод тал нь 6 сар ашиглаад хэвийн төлж дууссан тохиолдолд дараагийн зээлд шат дараалах зарчмыг баримтлан хүүг сарын 0.1 хувиар бууруулна.
Ажил олгогчтой байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд заасны дагуу энэ нөхцөл өөрчлөгдөж болно.


Тавигдах шаардлага:

  • Зээл хүссэн өргөдөлд дурьдсан орлого Нийгмийн даатгалын дэвтэрт бүртгэгдсэн байх;
  • Авсан зээлээ гэрээт хугацаанд цалингаараа төлөх чадвартай байх;
  • Зээл хүсэх үeд цалинд ногдуулсан ямар нэгэн үүрэг байхгүй байх;
  • Байгууллагад Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байх;
  • Байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх;
  • Бусад шаардлага

Бүрдүүлэх материал:

  • Цалингийн барьцаат зээлийн өргөдөл (Банкны маягтаар);
  • Цалингийн тодорхойлолт (Банкны маягтаар);
  • Иргэний үнэмлэх, ажлын газрын үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтэргүй төрийн тусгай албаны ажилчдын хувьд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Оршин суугаа хорооны ам бүлийн тодорхойлолт (Анхлан зээлдэгчийн хувьд шинээр авна);
  • Цээж зураг 1 хувь;
  • Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад материал;

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар хотын банк
Харилцагчийн мэдээллийн төв
Утас: 1800-1800

2016-09-06

Мэдээлэл
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аянд амжилттай оролцлоо
Эрхэм харилцагч нарын анхааралд
Мэдээ
НИЙСЛЭЛ БАГЦ – ТАНЫ САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР

Монгол улсад анх удаагаа Улаанбаатар хотын банк харилцагчдынхаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор багц үйлчилгээг нэвтрүүллээ

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.