Комплаенс   Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Хадгаламжийн данс нээлгэх

Та тус банкинд хадгаламжийн данс нээлгэснээр:

Таны хадгаламжийн дансанд хүү тооцох бөгөөд таны мөнгө хамгийн найдвартай банкинд хадгалагдах болно.
Таны мөнгөн хөрөнгөтэй холбоотой нууцыг банк чандлан хадгалах болно.
Өөрийн хадгаламжаа барьцаалан бага хүүтэй зээл авч болно.
Мөнгөн хөрөнгөө бусдад өв залгамжлуулж болно.
Та хадгаламжиндаа хамтран эзэмших эрх нээлгэж болно.

Бүрдүүлэх материал:

  • Иргэдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлт / энд дарж татаж авна уу /
  • Данс нээх гэрээ /энд дарж татаж авна уу. /
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; (хүүхдийн хадгаламж нээлгэх тохиолдол хүүхдийн төрсний гэрчилгээний хамт)

Анхааруулга:

  1. Та хадгаламжийн дансандаа мөнгөн хөрөнгөө байршуулснаар хадгаламжийн гэрээ байгуулагдах бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү шимтгэлийн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
  2. Та хугацаатай хадгаламжинд мөнгөө хадгалуулсан тохиолдолд гэрээний хугацаанд зарлагын гүйлгээ гаргавал хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хүүг хүчингүйд тооцож, хугацаа алдалтын хүүгээр тооцох болно.
  3. Таны хугацаат хадгаламжийн гэрээний хугацаа дууссан нөхцөлд хадгаламж тань хугацаагүй хадгаламжинд шилжих болно.
  4. Хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ хийлгэхдээ хадгаламжийн дэвтрийг иргэний үнэмлэхийн хамт авчирна.

2020-02-20

Мэдээлэл
Тэтгэврийн карт үнэгүй боллоо
2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүд гүйлгээнд гаргана.
Өөрийгөө хайрлах боломж

Сүүлийн жилүүдэд залууст зориулсан үйлчилгээний байгууллагын тоо эрчимтэй нэмэгдэх болсон.

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close