Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/09/23
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,663.00 2,669.00 2,663.00 2,672.00
EUR 2,908.00 2,968.00 2,905.00 2,978.00
GBP 3,294.00 0.00 3,283.00 0.00
JPY 24.50 24.99 24.41 25.08
CNY 374.00 377.00 374.00 377.50
CHF 2,650.00 0.00 2,640.00 0.00
RUB 41.00 42.20 40.80 42.80
KRW 2.19 2.28 2.16 2.29
HKD 337.00 0.00 336.00 0.00
AUD 1,775.00 0.00 1,769.00 0.00
XAU 0.00 0.00 128,757.30 0.00
XAG 0.00 0.00 1,447.89 0.00
Улаанбаатар Хотын Банк

Олон Улсын Виза Картын Эрүүл мэндийн Хөтөлбөр (Visa Mongolia Medical Program)

2016 оноос эхлэн олон улсын Виза карт нь эмчилгээний албан ёсны төлөөлөгч Openbay ХХК-тай хамтран Монголын виза карт хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ зориулан  Visa Mongolia Medical Program”-г хэрэгжүүлж байна. Монголоос олон улсын виза карт эзэмшиж байгаа үйлчлүүлэгч БНСУ-ын шилдэг эмнэлэгүүдэд чанартай үйлчилгээ авах ба виза карттай хамтарч ажилладаг байгууллагуудын онцгой хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. 

  • БНСУ-ын сонгогдсон эмнэлгүүдэд эмчилгээгээ хийлгээд 20 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Хөтөлбөрийн хугацаа: 2019 оны 3 сарын 1 – 2020 оны 12 сарын 1
  • Openbaymed-ийн Монгол дахь оффис:  

Харилцагч эмнэлэгүүдээс эдлэх хөнгөлөлтийн хэмжээ 

Нэгдсэн эмнэлэг Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ SNUH Healthcare Center Gangnam Урьдчилан сэргийлэх үзлэг 10%
Хавдрын скрининг 10%
Seoul St. Mary Hospital Эмэгтэйчүүдийн үзлэг 5%
Korea University Anam Hospital Цогц үзлэг 20%
Хэвтэн эмчлүүлэх эмчилгээ Korea University Anam Hospital Хэвтэн эмчлүүлэх эмчилгээний 3%
Asan Medical Center Хэвтэн эмчлүүлэх эмчилгээний 3%
Bundang CHA Medical Center Хэвтэн эмчлүүлэх эмчилгээний 3%
Эмэгтэйчүүд Үзлэг CHA Fertility Center Seoul station Үргүйдэл, нөхөн үржихүйн үзлэг 5%
HPV тариа 3%
Хэвтэн эмчлүүлэх CHA Fertility Center Gangnam Үргүйдлийн эмчилгээ (IVF) 3%
Насжилтын эсрэг эмчилгээ Эмчилгээ Chaum Life Center Хоол эмчилгээ 5%
Солонгос анагаах ухаан Эмчилгээ Lee Moon Won Korean
Medicine Clinic    
Толгой болон биеийн хоргүйжүүлэлт 10%
Үе мөч Хэвтэн эмчлүүлэх Nanoori Hospital Нисэх буудлаас тосох үйлчилгээ
Шүд Эмчилгээ MINISH Dental Hospital Гажиг заслын эмчилгээ 10%
Арьс судлал болон гоо сайхан Эмчилгээ LaPrin Aesthetic Medical Тураах эмчилгээ, Үүдэл эсийн эмчилгээ 10% + Татварын буцаалт
Kim Hyun Seok Plastic Surgery Нүүрний хөгшрөлтийн эмчилгээ
10% + Татварын буцаалт
Нүд судлал Мэс засал BalGeunSeSang Eye Clinic Лазер эмчилгээ (Lasik/Lasek) 5%

Нөхцөл

  1. Хөтөлбөр нь 2019 оны 03-р сарын 1-ны өдрөөс 2020 оны 12-р сарын 31-ны өдрийг хүртэл хэрэгжинэ.
  2. Та Openbay компанийн Монгол дахь салбараар дамжуулан захиалга өгөх бөгөөд өөр байгууллагаар захиалга өгсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.   
  3. Монголоос авсан олон улсын виза (зээлийн болон дебит) картаар бүтэн төлбөрөө хийсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Бусад төрлийн карт эсвэл бэлэн мөнгөөр төлбөрөө хийсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.  
  4. Эмнэлгийн зүгээс үзүүлж буй өөр төрлийн хөнгөлөлт болон урамшуулалд хамрагдсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.  
  5. Эмчилгээгээ хийлгэж дууссаны дараа эцсийн байдлаар төлбөрөө хийх үедээ хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин нэгдсэн эмнэлгийн тохиолдолд үйлчлүүлэгч эмчилгээгээ дуусгаж төлбөрөө хийх ба виза картаар хийсэн төлбөрөөс хөнгөлөлтийн хувийг тооцон татвар суутгасны дараа буцаан олголт хийнэ. Буцаан олголт хийхдээ хэрэглэгчийн өөрийн хувийн дансруу шилжүүлнэ. 
  6. Эмчилгээтэй холбоотой бүхий л хариуцлагыг эмнэлэг хариуцах ба эмнэлэг болон өвчтөний хооронд маргаан үүссэн тохиолдолд виза карт болон зуучлагч Openbay компани хариуцлага хүлээхгүй болно.
  7.  Эмчилгээ үзүүлж буй эмнэлэг нь энэхүү хөтөлбөрт хамаарагдаж байгаа бүтээгдэхүүн болон үйлчилгээ, эмчилгээний цорын ганц нийлүүлэгч юм. Иймд карт эзэмшигч өөрийн авч буй бүх үйлчилгээ, эмчилгээ болон худалдан авалт нь карт эзэмшигч болон эмнэлэг хоорондын хэлцэл гэж ойлгон, зөвшөөрөх ба Visa компани уг хэлцэлд ямар нэгэн тал болохгүй юм.

Special Medical Tour
OpenbayMed компани нь БНСУ болон Сингапурт төвтэй ба тус улсуудад хямд зардлаар эрүүл мэндийн үйлчилгээг авахад тань тусалж ажилдаг билээ. Бидний хамтран ажиллагч бүх эмнэлгүүд БНСУ-ын засгийн газраар итгэмжлэгдсэн эмнэлгүүд юм. Таны хүсэлтийн дагуу, бид тухайн эмнэлгүүдэд таны эмчилгээний цагийг авч, өвчний түүх холбогдох материалыг дамжуулах болно

Алхам 1 | Зөвлөгөө
Монгол дах Openbay компанийн оффистой холбогдон сонирхож буй эмнэлэг, эмчилгээ хийлгэх хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Алхам 2 | Төлбөрын мэдээлэл солилцох
Монгол дах Openbay компанийн оффис нь Солонгосын эмнэлэгтэй холбогдон үйлчлүүлэгчийн хүссэн нөхцөлд зохицох хамгийн сайн эмнэлэгт цаг захиалах, эмчилгээний төлбөрийн талаарх анхан шатны мэдээлэл өгнө.  

Алхам 3 | Аялалын төлөвлөгөө гаргах
Солонгосын эмнэлэгт цаг авсан тохиолдолд Монгол дах оффис нь захиалгын хуудсыг авч үйлчлүүлэгчдэд дамжуулан өгнө. Үйлчлүүлэгч тухайн захиалгын хуудсыг авсны дараа эмчилгээний болон аяллын виз мэдүүлэн аяллын хөтөлбөр гаргасны дараа Монгол оффисд мэдэгдэн эмнэлгийн захиалгын цагийг дахин баталгаажуулна.

Алхам 4 | Бүртгүүлэх
Үйлчлүүлэгч нь эмнэлгээс захиалга цуцлахаас 1 хоногийн өмнө БНСУ-д ирсэн байх ба БНСУ-д очсоны дараа Монгол дахь оффисд БНСУ-д холбоо барих утасны дугаарыг өгнө. Эмнэлэгт захиалгсан цагаас 20 минутын өмнө очиж орчуулагчтай уулзан бүртгүүлж, эмчтэй уулзах хэрэгтэй. Тухайн үедээ Монголд үзүүлсэн CD бичлэг болон оношын бичгээ англи хэл дээр авчирвал зөвлөгөө хурдан хугацаанд, оновчтой явагдах болно.

Алхам 5 | Шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх  

Зөвлөгөө авсны дараа шаардлагатай шинжилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол хэвтэн эмчлүүлнэ.

Алхам 6 | Эмнэлгээс гарах
Эмчилгээ дууссаны дараа эмчийн зөвшөөрөлтэйгээр эмнэлгээс гарна. Эмнэлгээс гарах тохиолдолд үйлчлүүлэгч төлбөрөө төлөх ба олон улсын виза картаар хийсэн төлбөрөөс хөнгөлөлтийн хувийг тооцон татвар суутгасны дараа буцаан олголт хийнэ. Буцаан олголт хийхэд хэрэглэгчийн хувийн дансруу шилжүүлнэ.

Алхам 7 | Эмчилгээний дараа
Монголруу буцсаны дараа ч гэсэн Монгол дах Openbay оффисоор дамжуулан эмчилгээний дараах зөвлөмжийг авах бөгөөд давтан эмчилгээний захиалга болон бусад мэдээллийг авах боломжтой.

2019-06-18

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close