Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2017/08/22
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,438.00 2,448.00 2,438.00 2,450.00
EUR 2,857.00 2,918.00 2,847.00 2,928.00
GBP 3,113.00 0.00 3,102.00 0.00
JPY 22.06 22.52 21.99 22.60
CNY 363.60 366.90 364.00 367.60
CHF 2,480.00 0.00 2,471.00 0.00
RUB 40.10 42.10 39.30 42.90
KRW 2.10 2.18 2.07 2.19
HKD 308.00 0.00 307.00 0.00
AUD 1,885.00 0.00 1,878.00 0.00
XAU 0.00 0.00 101,371.00 0.00
XAG 0.00 0.00 1,102.00 0.00
Улаанбаатар Хотын Банк

Монголбанкнаас бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн Гэрчлэх бичиг гардууллаа.

Монгол Улс 2020 он гэхэд алтны жилийн олборлолтыг 25 тоннд хүргэх зорилготойгоор Засгийн газраас “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Алтны рояалти татварыг 2014 оны 1 дүгээр сараас эхлэн 2.5 хувь болгон бууруулснаар олборлолт сүүлийн гурван жил дараалан өсөлттэй гарчээ. Тухайлбал, 2014 онд Монголбанкинд жилдээ 12.7 тонн алтыг иргэн, аж ахуйн нэгжүүд тушаажээ. Энэ тоо 2015 онд 15.1 тонн болж өссөн нь сүүлийн 10 жилд тушаагдаагүй хэмжээ гэдгийг Монголбанкнаас мэдээллэсэн. Тэгвэл өнгөрсөн 2016 онд 18.51 тонн алтыг тушаасан байна.

Дээрх хөтөлбөртэй холбоотойгоор 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол алт" аяныг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг Төв банкиндаа худалдах, олон нийтийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Монголбанкнаас мэдээллэсэн.  

Иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа арилжааны банкаар дамжуулан Монголбанкинд тушааснаар “Эрдэнэсийн сан”-г баяжуулж, гадаад валютын улсын нөөц нэмэгддэг байна. Энэ нь дэлхийн зах зээлд Монгол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад өндөр ач холбогдолтой юм.

2017 оны 08 сарын 07-ны өдөр тус аяны нээлт болсон бөгөөд нээлтийн үеэр Улаанбаатар хотын банк нь 2015 оноос эхлэн Монголбанкинд алт худалдаж байгааг өндрөөр үнэлэн “Гэрчлэх бичиг”-ийг гардууллаа. 

 

Мөн манай банк иргэд, ААНБ-уудаас алтыг худалдан авахаас гадна алт барьцаалсан зээлийн үйчилгээг харилцагчдаа түргэн, шуурхай үзүүлж байгааг дуулгахад таатай байна. 

2017-08-09

Мэдээлэл
Монголбанкнаас бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн Гэрчлэх бичиг гардууллаа.
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аянд амжилттай оролцлоо
Эрхэм харилцагч нарын анхааралд
Мэдээ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.