Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
УБХБ Арилжааны ханш - 2019/05/25
Валют Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 2,644.00 2,650.00 2,644.00 2,653.00
EUR 2,930.00 2,992.00 2,927.00 3,002.00
GBP 3,321.00 0.00 3,309.00 0.00
JPY 23.91 24.31 23.82 24.40
CNY 381.00 383.80 381.00 384.40
CHF 2,592.00 0.00 2,583.00 0.00
RUB 40.10 41.50 39.70 42.10
KRW 2.19 2.26 2.15 2.28
HKD 332.00 0.00 331.00 0.00
AUD 1,786.00 0.00 1,780.00 0.00
XAU 0.00 0.00 0.00 0.00
XAG 0.00 0.00 0.00 0.00
Улаанбаатар Хотын Банк

Монголчууд л Монголоо хөгжүүлнэ

Эдийн засаг, хүн амын хурдацтай хөгжлийн өнөө үед хүний олон талт үйл ажиллагаанаас үүдэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нийгмийн харилцаанд оролцогчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Үүнээс улбаалан Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэгч банкны салбарынхан нэгдэж улсынхаа санхүүгийн системд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлал, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын бодлогыг нэвтрүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сард “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж 2015 оны нэгдүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн билээ. 

Улаанбаатар хотын банк нь 2014 оны аравдугаар сараас эхлэн Тогтвортой Санхүүжилтийн найман зарчимд тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй олон санал, санаачилгыг ээлж дараатай зохион байгуулж байна

Бид дотоод үйл ажиллагаандаа нийтийн эрх ашгийг хамгаалах, НИЙСЛЭЛ ХОТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ мөн байгалийн нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасган тогтвортой ашиглах хандлагыг уриа болгон дараах ажлуудыг хийж байна.
Үүнд:

  1. Банкны нийт ажилтнуудын дунд “Ногоон оффис” нэртэй цаас, цахилгаан, ус, шатахууны хэрэглээг боломжит байдлаар хэмнэж багасгах зорилготой “ЭКО-АЖИЛТАН” аян зохион байгууллаа;
  2. Банкны олон нийтэд хандсан сурталчилгааны ажлыг байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан хийдэг болов;
  3. Нийслэл хотынхоо өнгө төрхөд анхаарч салбар, тооцооны төвүүдийнхээ гадна тохижилт болон цэвэрлэгээг тогтмол хийж байна. Цаашид хог хаягдлын менежментийг боловсронгуй болгохыг зорин ажиллаж байна;
  4. Харилцагчдын талархлыг хүлээсэн “Өндөр настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй үйлчилгээ”-г нэвтрүүллээ;
  5. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан шатыг шинээр нээж буй салбар, тооцооны төвүүдийн зураг төсөлд тусган ажиллаж байна. 

Хамтдаа ирээдүй хойч үедээ сайн сайхан бүхнээр дүүрэн гэрэлт ирээдүйг өвлүүлэн үлдээе.

2016-04-14

Мэдээлэл
Улаанбаатар хотын банк ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарлаа.
ШИНЭЧЛЭГДСЭН VISA КАРТ
ОЮУНЫ ӨМЧӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ БОЛЛЛОО
“Шилдэг оюутан – 2019” тэмцээний ялагч тодорлоо
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close