Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

Комплаенс

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ? Яагаад банк болон түүний харилцагчдад хамааралтай вэ?
Монгол улсын "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-ийн

3.1.1.“Мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг;

3.1.2. “Терроризмыг санхүүжүүлэх” гэж террорист байгууллага, террорист хүн, эсхүл террорист үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг;
гэж тус тус заасан байдаг. 

Банк нь харилцагчдад данс нээж, үйлчилгээ үзүүлэхдээ олон улсын стандарт, шаардлага болон Монгол улсын хууль, зохицуулагч байгууллагуудын журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг.

Иймд харилцагчийн байршуулсан мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалж, дотоод болон гадаадын банкууд руу түргэн шуурхай найдвартай гуйвуулахын тулд стандарт, шаардлагад нийцсэн мэдээллийг харилцагчаас авах шаардлагатай байдаг тул харилцагч та ойлгон хүлээн авч, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Харилцагч банкинд данс нээхдээ яагаад олон анкет бөглөх шаардлагатай байдаг вэ?
Иргэд, байгууллагууд банкинд данс нээж хадгалуулах, тухайн дансаар дамжуулан хийгдэж буй аливаа гүйлгээ нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчиж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг батлах зорилгоор тухайн харилцагчийн ажил эрхлэлт болон мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн талаар мэдээлэл шаарддаг.
Данс нээхэд шаардлагатай материалуудыг харилцагч өгөхөөс татгалзвал яах вэ?
Монгол улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.4-т заасны дагуу банкнаас шаардсан бичиг баримт, мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан иргэн, хуулийн этгээдэд банк үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
Банк яагаад харилцагчаас түүний хийж буй гүйлгээтэй холбоотой мэдээллийг шаарддаг вэ?
Банк дотоод болон гадаадын банкууд руу харилцагчийн гүйлгээг түргэн шуурхай найдвартай гуйвуулахын тулд харилцагчийн гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч гүйлгээний утгыг тодорхой бичиж илгээх шаардлагатай байдаг.
Харилцагч яагаад өмнө өгсөн мэдээллээ тодорхой хугацааны дараа дахин өгөх, шинэчлэх шаардлагатай байдаг вэ?
Банк харилцагчийн гүйлгээнд тогтмол хяналт тавьж байх хугацаанд харилцагчийн ажил эрхлэлт өөрчлөгдсөн (оюутнаас ажилтан болох, эрхэлж буй ажил солигдсоноор орлогын хэмжээ нэмэгдэх гэх мэт)-өөс үүдэн харилцагчийн хийж буй гүйлгээнд өөрчлөлт ажиглагддаг. Энэ нь тухайн харилцагчийн банкинд бүртгэлтэй мэдээлэлтэй нийцэхгүй байх, гүйлгээ саатах, удаашрах зэрэг эрсдэлтэй байдаг тул харилцагч өөрийн ажил эрхлэлт, гэрийн хаяг, утас и-мэйл хаяг өөрчлөгдөх тухай бүр банкинд хандан мэдээллээ шинэчлэх шаардлагатай. 
Банкны мэдээлэл
Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл: https://www.mongolbank.mn/aboutus.aspx?id=14
Холбоо барих и-мэйл хаяг: Compliance@ubcbank.mn 

2019-08-20

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close