Ханш   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Картаар үйлчлэгч байгууллага

Улаанбаатар хотын банк нь  карт уншигч ПОС төхөөрөмжийг харилцагч таны бизнесийн үйл ажиллагаанд  санал болгон суурилуулж, бэлэн бус төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотын банкны ПОС төхөөрөмж нь Visa, UnionPay, JSB, ₮ гэх зэрэг олон улсын болон дотоодын бүх картуудыг хүлээн авах боломжтой бөгөөд дараах давуу талыг харилцагч танд олгож байна. Үүнд:

  • ПОС төхөөрөмжийг үнэгүй суурилуулна.
  • ПОС-ыг ажлуулах сургалт, гарын авлага үэн төлбөргүй
  • ПОС-ын цаасыг өөрт ойр байрлах салбар нэгжээс болон 18001800 дугаарт хандан үнэ төлбөргүй хүргүүлэх
  • ПОС терминалаар хийгдсэн гүйлгээний мэдээллийг 24 цагийн турш хянах боломж
  • Улаанбаатар хотын банкны Алтан болон Кредит картын урамшууллын хөтөлбарт хамтран ажиллах боломжтой.
  • ПОС терминалын орлого барьцаалсан зээлд хамрагдах боломжтой.

Тавигдах шаардлага:

Тавигдах шаардлага ПОС-оор хамтран ажиллах
1 Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх +
2 ПОС машиныг ажиллуулах цахилгааны найдвартай эх үүсвэртэй байх, аливаа цахилгааны богино холболт үүсгэх нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх, ПОС машиныг ажиллуулахад тавигдах техникийн горимыг хангасан байх +
3 Үүрэн телефоны операторын GPRS сүлжээний доголдол гарахгүй байршилд байрладаг байх +
4 Банктай байгуулах "Хамтран ажиллах гэрээ"-ний зүйл заалтыг хүлээн зөвшөөрч хуулийн өмнө хариуцлага хүлээн бүрэн чадамжтай байх +
5 Бараа үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авах зорилгоор банкинд Депозит данс нээлгэсэн байх +
6 Өөрийн буруугаас ПОС машинд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг банкны өмнө хариуцан арилгах бүрэн чадвартай байх +

Бүрдүүлэх материал:

Бүрдүүлэх материал ПОС-оор хамтран ажиллах
ААН, байгууллага Иргэн
1 Үйлчилгээний байгууллагаар элсэх болон ПОС терминал дахин авах Албан хүсэлт /Хүсэлт бүхий өргөдөл/ + +
2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон  дүрмийн хуулбар /Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ +  
3 Иргэн болон Удирдах албан тушаалтнуудын цахим иргэний үнэмлэхний хуулбар. Хэрэв байхгүй буюу үрэгдүүлсэн тохиолдолд түүнтэй адилтгах бичиг баримт /Иргэний үнэмлэхний лавлагаа эсвэл Гадаад паспортын хуулбар/ + +
4 3х4 хэмжээтэй 1% цээж зураг + +
5 Үйлчилгээний байгууллагаар хамтран ажиллах Тодорхойлолт анкетыг бөглөх. /Хамтран ажиллах гэрээний Хавсралт 1-ийн дагуу/ + +
6 Тухайн эрхэлж буй үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэй бол гэрчилгээний хуулбар болон ажлын байрны дүгнэлтийн хуудас + +
7 Үйл ажиллагаа явуулж байгаа байр /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, түрээсэлдэг бол түрээсийн гэрээний хуулбар/ + +
8 Үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн гадна, дотор зураг + +
9 Дүрмийн хуулбар + +
10 Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр банкнаас заасан бусад материал + +

Хүү шимтгэлийн нөхцөл: 

 Бүтээгдэхүүн үйлчилгээ
Нөхцөл
1  Монгол улсын Банкуудын гаргасан карт(₮ карт, ЮнионПэй карт, Виза карт, ЖэйСиБи карт)-ын гүйлгээнд  1%
2  Гадаадын банкуудын гаргасан карт(Виза карт, ЮнионПэй карт, ЖэйСиБи карт)-ын гүйлгээнд  3%
3  Суурилуулалт  Үнэгүй
4  ПОС төхөөрөмжийн цаас  Үнэгүй
5  Дагалдах үйлчилгээ /сургалт, гарын авлага/  Үнэгүй
6  ПОС терминалаар хийгдсэн гүйлгээ Үйлчилгээний байгууллагын дансанд хийх  Гүйлгээ хийсний дараагийн өдөр

Картаар үйлчлэгч байгууллагаар Хамтран ажиллах гэрээг татаж авах бол энд дарна уу.

Картаар үйлчлэгч байгууллагын тодорхойлолт анкетыг татаж авах бол дор дурдсан холбоос дээр дарна уу.  Үүнд:
-    Иргэн бол ЭНД дарна уу
-    Байгууллага бол ЭНД дарна уу

2019-07-24

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

2019 оны 08 сарын 15-ны өдөр буюу маргааш БНСУ даяар бүх нийтийн амралтын өдөр байдаг тул Монгол дахь элчин сайдын яам болон визний төвүүд амарна.

Эрхэм харилцагч нарын анхааралд /Сүлжээ тасалдах тухай/

2019 оны 08 сарын 14-өөс 2019 оны 08 сарын 15-нд шилжих шөнийн 00:00-02:30 цагийн хооронд Монголбанкнаас "Төлбөрийн системийн шинэчлэл" хийгдэнэ.

Харилцагч танд илүү тав тухтай боллоо
МЭДЭГДЭЛ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close