Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

АЛТАН ГУЛДМАЙ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ

Энэхүү бүтээгдэхүүн нь улсын сорьцын хяналтын албаар баталгаажуулсан дугаар, сорьц бүхий алтыг барьцаалан эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх болон бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж буй аж ахуйн нэгжид олгогддог зээл юм.

Хүү шимтгэл:

Сорьц тогтоолгосон алтан гулдмай барьцаалсан зээл /Үнэт металлын сорьцийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр алт болон мөнгөний сорьцийг тодорхойлсон баримттай алтан гулдмайг/

Хугацаа 3 сар хүртэл
Зээлийн хэмжээ Цэвэр жин*Алтны сорьц*Алтны монгол банкны ханш*(100%-Татвар)*85% буюу 1,000,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү Жилийн 24%
Үйлчилгээний шимтгэл 10,000 төгрөг
Сорьц тогтоолгоогүй алтан гулдмай барьцаалсан зээл /Үнэт металлын сорьцийн итгэмжлэгдсэн лабораторид сорьц тогтоолгохоор тушааж, үнэт металл хайлсан тухай акттай, сорилтын дүн гараагүй алтан гулдмайг/
Хугацаа 10 хоног хүртэл
Зээлийн хэмжээ Цэвэр жин*Алтны сорьц*Алтны монгол банкны ханш*(100%-Татвар)*65% буюу 1,000,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү Жилийн 27,6%
Үйлчилгээний шимтгэл 10,000 төгрөг

Шалгуур үзүүлэлт:

  • ҮМСИЛ-аас гарын үсэг, тэмдгээр баталгаажсан сорьц тогтоолгохоор дээж өгсөн тухай акттай, тусгай уутанд хийн, битүүмжилж лацадсан алтан гулдмай байх.
  •  Алтан гулдмайн уут, савны битүүмжлэл алдагдсан, лац хөдөлсөн, лацны дугаар зөрсөн тохиолдолд алтан гулдмайг хүлээн авахгүй.
  • Улаанбаатар хотын банкинд 3-аас доошгүй алтан гулдмай худалдсан байх 

Бүрдүүлэх материал: /Сорьц тогтоогдоогүй зээлийн хувьд банк шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд нэг удаа бүрдүүлэн авна./ 

  • Зээл хүссэн албан бичиг /Зээлийн хэмжээ, хугацааг заавал дурдсан, гараар бичсэн байж болно/
  • Компанийн эрх бүхий албан тушаалтны алт барьцаалахыг зөвшөөрсөн тухай зөвшөөрөл
  • Аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар нотариатаар баталгаажуулсан байх;
  • Зээлдэгчийн зөвшөөрөл
  • Аж ахуй нэгж, захирал, санхүү хариуцсан ажилтны анкет 
  • ҮМСИЛ-аас сорилын дүн хүлээн авч болох тухай банкны ажилтанд өгсөн итгэмжлэл /Сорьц тогтоогдоогүйн хувьд/

2017-06-19

Мэдээлэл
“Барилга орон сууц 2017” үзэсгэлэнд Улаанбаатар хотын банк оролцож сууцны зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна

“Барилга орон сууц 2017” үзэсгэлэнд  Улаанбаатар хотын банк  оролцож сууцны зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна

Монголбанкнаас бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн Гэрчлэх бичиг гардууллаа.
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аянд амжилттай оролцлоо
Эрхэм харилцагч нарын анхааралд
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.