Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Оюутны сургалтын төлбөрийн зээл

Их дээд сургуульд үндсэн сургалтын хэлбэрээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрт зориулан олгох зээл юм.

 

Зээлийн төрөл :

Хугацаа  Зээлийн хэмжээ Зээлийн жилийн хүү Барьцаа хөрөнгө
1-10 жил хүртэл 1 жилийн сургалтын төлбөр 5% Цалин тэтгэвэр болон бусад орлого, орон сууц, оюутны ирээдүйн орлого

Тавигдах шаардлага :

  • Эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсын иргэн
  • Магадлан итгэмжлэгдсэн, Боловсролын зээлийн сан, Банктай оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгох талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан их, дээд сургууль, коллежид элсэн суралцаж буй үндсэн бакалаврын өдрийн ангийн оюутан байх
  • Оюутан нь Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх
  • Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан байх ба хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх
  • Сургуульд шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 400 /шалгалт тус бүр/ буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх (Хүү бууруулах зээл болон богино хугацаатай зээл хүссэн оюутан)
  • Сургуульд шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 /шалгалт тус бүр/ буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны сурлагын голч дүн 2.3 бусад оюутны сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх (Хүү бууруулах зээл болон богино хугацаатай зээл хүссэн оюутан)
  • Хамтран зээлдэгч нь цалин, тэтгэвэр, эсвэл бусад тогтмол орлогын эх үүсвэртэй байх
  • Хамтран зээлдэгчийн орлого Банкаар дамждаг байх
  • Хэрэв орлого нь банкаар дамждаггүй бол орон сууц барьцаална.
  • Хамтран зээлдэгч нь байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байх.
  • Хамтран зээлдэгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол 1 жилээс дээш хугацаанд бизнес эрхэлсэн туршлагатай байх.
  • Бусад шаардлага

Бүрдүүлэх материал :

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний болон оюутны үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэх /эх хувь/
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламж нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт /сургуулийн тамга тэмдгээр баталгаажсан байна/
  • Оршин суугаа хорооны ам бүлийн тодорхойлолт

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар хотын банк
Харилцагчийн мэдээллийн төв
Утас: 1800-1800

2016-12-26

Мэдээлэл
Эрхэм харилцагчдын анхааралд
ЛУЙВРЫН ГҮЙЛГЭЭНЭЭС СЭРГИЙЛЬЕ

Сүүлийн үед таны олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон бусад холбогдох мэдээллийг ашиглан цахим шуудангийн хаягруу тань нэвтрэн орж интернет банк, гүйлгээний нууц үгийг дахин сэргээлгэж мөнгө хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Алтан гулдмай барьцаалсан зээл шинээр гарлаа.

Манай банк 2015 оноос эхлэн стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажсан зориулалтын жин бүхий аюулгүй байдлыг хангасан тусгай  өрөөнд алт олборлогч аж ахуй нэгж

ЗХУТ-тэй хамтран ажиллахаар боллоо

УБХБанк нь ЗХУТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.