Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

Смарт банкны аюулгүй байдал

Мобайл банкны үйлчилгээг аюулгүй байлгах үүднээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

  • Та өөрийн гар утасны дэлгэцийг гаднын хүн зөвшөөрөлгүй хандахаас сэргийлж, нууц үгээр түгжиж байх, ашиглаагүй  үед дэлгэцийг автоматаар түгжигдэх функцийг идэвхтэй байлгах
  • Утасныхаа модель дугаар, сериал дугаарыг тэмдэглэж авах
  • Утсан дээрээ, нууц үг, данс, картын дугаар зэрэг мэдээллийг хадгалахгүй байх
  • Өөрийн интернет болон смарт банкны нууц үгийг бусдад мэдэгдэхгүй байснаар та өөрийн дансны мэдээлэл алдагдах эрсдэлийг багасгана.
  • Смарт банкны  үйлчилгээг ашиглан гүйлгээ хийсэн, мөнгө хүлээн авсан, нууц үг сольсон зэрэг үйлдлүүдийн мессежийг өөрийн утаснаас уншсан даруйд устгаж байх хэрэгтэй.
  • Нийтийн хэрэглээний, үнэгүй утасгүй сүлжээ ашиглахдаа болон хамгаалалтгүй сүлжээнээс мэдээлэл алдах эрсдэлтэйг анхаарах
  • Албан ёсны програм ашиглах – Таны хувийн мэдээллийг хулгайлах зорилгоор янз бүрийн хуурамч програм зохиогдсон байж болох тул зөвхөн албан ёсны Play StoreApp store –оос татсан програм ашиглах
  • Гар утасныхаа үйлдлийн систем болон програм хангамжийн сүүлийн хувилбарын шинэчлэлтийг хийж байх
  • Хувийн мэдээллээ хамгаалах, дурын сайтад бүртгүүлэхгүй байх, онлайн худалдаа хийхдээ тухайн хандаж байгаа сайт нууцлалын хамгаалалттай эсэхийг шалгаж байх.

2016-02-24

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Гадаад худалдаа эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд цахим шуудангийн залилангийн гэмт хэрэгт өртөх тохиолдлууд их гардаг тул өөрийн болон байгууллагынхаа цахим шуудангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зөвлөж байна.

Эрхэм харилцагч та гадаадын улс орнууд руу мөнгөн шилжүүлэг хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу
УЛААНБААТАР ХОТЫН БАНК QPAY ҮЙЛЧИЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ.

Харилцагч та Qpay үйлчилгээг ашиглахын тулд Интернэт банкны хэрэглэгчээр бүртгүүлж гар утсандаа смарт банкны аппликэйшн татаж авахад хангалттай.

“1-р хороолол тооцооны төв” шинэ байрандаа нүүж орлоо.
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank. 
Live Helper Chat Close