Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Экспортын аккредитив

Та өөрийн бараа бүтээгдэхүүнийг гадаад руу экспортлох хүсэлтэй байгаа бөгөөд өөрийн борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг баталгаажуулахыг хүсвэл манай банк таньд экспортын аккредитивын үйлчилгээг үзүүлнэ.

Экспортын аккредитивын ерөнхий процесс:

Аккредитив нь экспортлогчийн хувьд дараах давуу талуудтай:

  • Борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг баталгаажуулах
  • Импортлогчийн улс оронтой хамааралтай эсвэл шинээр үүсч болзошгүй гадаад худалдааны хүндрэл болон хязгаарлалтуудаас хамгаалах
  • Найдвартай аккредитив хүлээн авсан тохиолдолд экспортын бараа үйлдвэрлэх санхүүжилтийн зээл авах
  • Зөрчилгүй баримт хүлээлгэн өгсөн тохиолдолд баримтыг худалдах буюу төлбөрийг урьдчилан хүлээн авах

Та төлбөрийг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон хэлбэрээр гүйцэтгэж болно:

  • Шууд төлбөртэй аккредитив (credit available by sight)
  • Дараа төлбөрт аккредитив (credit available by deferred payment)
  • Вексель хүлээн авах аккредитив (credit available by draft)
  • Тохиролцох аккредитив (credit available by negotiation)
Экспортын аккредитив
Нээгдсэн аккредитивыг харилцагчид мэдэгдэх 30 ам.доллар
Аккредитивын баримтыг харилцагчаас хүлээн авч шалгах, төлбөр
0.15 хувь Хамгийн багадаа 75 ам.доллар Хамгийн ихдээ 350 ам.доллар
Аккредитивын өөрчлөлтийг харилцагчид мэдэгдэх 10 ам.доллар
Аккредитив цуцлах 50 ам.доллар

 


Улаанбаатар хотын банк нь гадаад худалдааны санхүүжилтэнд түгээмэл ашиглагддаг эх үүсвэртэй болон эх үүсвэргүй аккредитивийн үйлчилгээг харилцагчдынхаа хүсэлтээр олон улсын UCP 600 журмын дагуу түргэн шуурхай үзүүлж байна.
Та аккредитивын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор утсаар холбогдоно уу:
Утас: 319041, 1800-1800

2015-08-12

Мэдээлэл
Эрхэм харилцагчдын анхааралд
ЛУЙВРЫН ГҮЙЛГЭЭНЭЭС СЭРГИЙЛЬЕ

Сүүлийн үед таны олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон бусад холбогдох мэдээллийг ашиглан цахим шуудангийн хаягруу тань нэвтрэн орж интернет банк, гүйлгээний нууц үгийг дахин сэргээлгэж мөнгө хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Алтан гулдмай барьцаалсан зээл шинээр гарлаа.

Манай банк 2015 оноос эхлэн стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажсан зориулалтын жин бүхий аюулгүй байдлыг хангасан тусгай  өрөөнд алт олборлогч аж ахуй нэгж

ЗХУТ-тэй хамтран ажиллахаар боллоо

УБХБанк нь ЗХУТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.