Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Иргэд   Байгууллага   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  
Улаанбаатар Хотын Банк

Импортын аккредитив

Та гадаадын улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй бөгөөд импортын бараа бүтээгдэхүүнийг өөрийн гар дээр хүлээн авсаны дараагаар төлбөрийг гүйцэтгэх хүсэлтэй бол бид таньд импортын аккредитивын үйлчилгээг санал болгож байна. Банк таны өмнөөс баталгаа гаргаж өгсөнөөр таны худалдааны түнш таны төлбөрийн чадварт бүрэн итгэлтэй байх болно.
Импортын аккредитивын ерөнхий процесс:

Импортын аккредитивын давуу талууд:
Аккредитив нь импортлогчийн хувьд дараах давуу талуудтай:

  • Бараа бүтээгдэхүүнийг зарим нөхцөлд хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
  • Аккредитивын нөхцлийг бүрэн хангасан баримтыг хүлээлгэн өгсөн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэх учраас тусгай тээвэрлэлтийн нөхцөлтэй эсвэл хэзээ тээвэрлэлт хийх нь маш чухал бараа бүтээгдэхүүний хувьд импортлогчийг холбогдох эрдслээс хамгаална. 
  • Банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийг ашиглан аккредитивыг нээх

Та төлбөрийг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон хэлбэрээр гүйцэтгэж болно:

  • Шууд төлбөртэй аккредитив (credit available by sight)
  • Дараа төлбөрт аккредитив (credit available by deferred payment)
  • Вексель хүлээн авах аккредитив (credit available by draft)
  • Тохиролцох аккредитив (credit available by negotiation)

Зээлийн нөхцөл:

Импортын аккредитив
Аккредитив нээх Аккредитивын дүнгээс 0.2 хувь Хамгийн багадаа 150 ам.доллар Хамгийн ихдээ 350 ам.доллар
Аккредитивын баримт шалгаж, төлбөр гүйцэтгэх 50 ам.доллар
Аккредитивын дүн нэмэгдүүлэх Нэмэгдүүлсэн дүнгээс 0.2 хувь
Хамгийн багадаа 50 ам.доллар
Хамгийн ихдээ 150 ам.доллар
Аккредитивын нөхцөлд өөрчлөлт оруулах 50 ам.доллар /өөрчлөлт тус бүрээр/
Аккредитив цуцлах 50 ам.доллар
Аккредитивын зөрчилтэй багц баримт бүрээс 50 ам.доллар
Эх үүсвэргүй аккредитив нээсний эрсдэлийн шимтгэл Гэрээгээр


Улаанбаатар хотын банк нь гадаад худалдааны санхүүжилтэнд түгээмэл ашиглагддаг эх үүсвэртэй болон эх үүсвэргүй аккредитивийн үйлчилгээг харилцагчдынхаа хүсэлтээр олон улсын UCP 600 журмын дагуу түргэн шуурхай үзүүлж байна.
Та аккредитивын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор утсаар холбогдоно уу:
Утас: 319041, 1800-1800

2015-08-12

Мэдээлэл
Эрхэм харилцагч нарын анхааралд

Зарим Банк бус санхүүгийн байгууллага нь харилцагч нарт зээл олгохдоо харилцагчийн цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийн мэдээллийг

“Оюутны сургалтын төлбөрийн зээл” олгогдож эхэллээ

Улаанбаатар хотын банк нь уян хатан нөхцөл бүхий “Оюутны сургалтын төлбөрийн зээл” – ийг жилийн 5% -ийн хүүтэйгээр харилцагч та бүхэндээ санал болгож байна.

“ГАЛАКСИ ТАУЭР” ТООЦООНЫ КАСС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэл даяар тархсан салбар, нэгжийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөсөөр ирсэн Улаанбаатар хотын банк өнөөдөр буюу 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс “Галакси тауэр” үйлчилгээний

Эрхэм харилцагч нарын анхааралд

07 сарын 31-ний өдөр "СХД тооцооны касс 2"-ын ажиллах цагийн хуваарь

Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.