Мэдээ, мэдээлэл   Ханш   Аюулгүй байдал   Банкны салбарууд   Холбоо барих   Сайтын бүтэц
  Байгууллага   Иргэд   Интернэт банк   КҮБ дансны хуулга   Оюутны картын захиалга   Бусад мэдээлэл  












Улаанбаатар Хотын Банк

Эрхэм харилцагч та бүхэнд сэрэмжлүүлэг болох үүднээс хүргэж байна

Харилцагч таны цахим шуудангийн хаягаар, гар утсанд тань таны дансны мэдээллийг авах зорилгоор хуурамч цахим шуудан, мессеж ирж болзошгүй. Энэ төрлийн цахим хууралт буюу Social Engineering халдлагаас хамгаалахын тулд та дараах зөвлөмжүүдийг мөрдөж, анхааралдаа авах шаардлагатай

  • Ийм төрлийн зурвасууд ихэвчлэн өмнө нь бэлдсэн, банкны үндсэн вэб хуудастай адилхан харагдах (Ж.нь: www.ubsbank.mn гэх мэт) таны мэдээллийг авах зорилготой вэб хуудас агуулсан холбоос дээр дарж орохыг шаардсан байдаг тул та цахим шуудан ирсэн хаягийг бататгаж шалгах, мөн вэб хөтөч дээрээ банкны үндсэн вэб хуудас мөн эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй. Манай банкны албан ёсны вэб хуудас www.ubcbank.mn бөгөөд та вэб хөтөч дээрээ өөрийн гараар бичиж холбогдож байх шаардлагатай.
  • Банкнаас таны дансны нэр, дугаар, нууц үг зэрэг мэдээллийг цахим шуудангаар авах тухай зурвасууд хэзээ ч явуулахгүй болно.
  • Мөн гар утсанд тань таны мэдээллийг асуусан мессежүүд ирж болзошгүй. Банкнаас ийм төрлийн мессежүүд илгээдэггүй болохыг анхаарна уу.
  • Үйлчилгээний шинэчлэл хийж байгаа тул та дансны мэдээллээ шинэчилэн баталгаажуулна уу гэх мэт утгатай зурвасууд ирж болзошгүй. Банкнаас ийм аргаар хэзээ ч мэдээлэл баталгаажуулахгүйг анхаарна уу
  • Ийм төрлийн сэжигтэй байж болзошгүй цахим шуудан, зурвасууд хүлээн авсан бол та Нэн даруй манай банканд хандан баталгаажуулах хэрэгтэй

Та дансныхаа нууцлалыг  хангахын тулд гар утас , түүний санах ойд хадгалагдсан  хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх, гар утсаа гээж үрэгдүүлсэн, дугаараа сольсон тохиолдолд банканд ирж бүртгэлээ шинэчлүүлэх шаардлагатай.

     Интернет банк болон Смарт банкны үйлчилгээг ашигладаг харилцагч та дараах заавар зөвлөмжийн дагуу хувийн нууцлалаа хамгаалж байх хэрэгтэй

  • Банкнаас олгосон нууц үгсийг (нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг) анх хэрэглэхдээ заавал сольсон байх
  • Интернэт банкны үйлчилгээг ашиглаж байхдаа үргэлж таахад хэцүү нууц үгийг сонгож байх
  • Нууц үг нь хоёрдогч этгээд таны дансанд нэвтрэхээс сэргийлж буй тул нэг нууц үгийг олон газар битгий хэрэглэж байгаарай! Хэрэв хэн нэгэн таны нууц үгийг мэдвэл тэр нууц үгээр тань таны бүх нууц үгтэй үйлчилгээ руу орох боломжтой болохыг анхаараарай!
  • Амархан тааж болох жишээ нь төрсөн, он, өдөр, утасны дугаар, өөрийн нэр зэргийг ашиглан нууц үг зохиож болохгүй
  • Нууц үгээ тогтмол өөрчилж байна уу! Дор хаяж 30 хоноод нэг өөрчилж байх. Нууц үг нь том, жижиг үсэг, тоо холилдон орсон дор хаяж 8 оронтой байвал зохистой. Жишээ нь: xk28LP97
  • Нууц үгээ хэнд ч бүү мэдэгдээрэй! Таны хувийн мэдээлэл, дансны мэдээллийг лавласан утасны дуудлага, электрон захианд битгий хариу өгөөрэй! Улаанбаатар, хотын банк ч тэр, Цагдан Сэргийлэх Байгууллага ч тэр таны харилцагчийн нэр, нууц үгс зэргийг танаас шаардах эрхгүй.
  • Нууц үгээ нууц байдлаар ч битгий бичиж хадгалж бай.
  • Найз нөхөд, гэр бүлийн гишүүн, банкны ажилтан хэн ч бай та нууц үгсээ бусдад битгий дамжуулаарай!
  • Хэрэв хэн нэгэн таны нууц үгсийг мэдсэн бол манай банканд яаралтай мэдэгдээрэй! Хэн нэгэн этгээд таны дансанд нэвтэрч ороод байгаа сэжиг төрвөл холбогдох цагдаагийн байгууллагад  яаралтай мэдэгдэнэ үү!
  • Интернэт банкны сайтруу нэвтрэн ороход таны хэдэн удаа энэ үйлчилгээнд холбогдсон талаарх мэдээлэл гарах ба нэвтрэн орох болгондоо энэ мэдээллээ цээжилж байна уу. Хэрвээ мэдээлэлд тань өөрчлөлт орсон бол тэр даруй банкандаа хандаж дансныхаа аюулгүй байдлыг хангана уу!
  • Интeрнэт банкны үйлчилгээнд нэвтэрч орсныхоо дараа Гарах товчлуурыг дарж, гарч хэвших.
  • Дансны хуулгаа тухай бүрд нь шалгаж байх, зөвшөөрөлгүй гүйлгээ илэрвэл яаралтай манай банканд хандан шийдвэрлүүлэх
  • Смарт банкны програмыг татаж авахдаа банкны үндсэн вэб хуудаснаас дамжиж орох шаардлагатай ба, албан ёсны бус вэб хуудсан дээр байршсан хаягуудаас татаж авах нь та хуурамч програм ашиглан мэдээллээ алдах эрсдэлийг бүрдүүлж болзошгүй.

2014-09-29

Мэдээлэл
Монголбанкнаас бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн Гэрчлэх бичиг гардууллаа.
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аянд амжилттай оролцлоо
Эрхэм харилцагч нарын анхааралд
Мэдээ
Бусад мэдээлэл
© Copyright 2013. Ulaanbaatar City Bank.